Сүүлийн үед крифто хөрөнгийн зах зээл асар хурдацтай хөгжиж байгаа боловч тэдгээрийг үнэлэхэд тохирох арга аргачлал нь мэргэжлийн байгууллагуудад тодорхойгүй хэвээр байна. Сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны ажлын зорилго нь ктифто хөрөнгийн ойлголт практик танилцуулга хийх замаар үнэлгээний ойлголт, чиг баримжааг олгоход туслах юм. Юуны түрүүнд бид суурь мэдлэгийг дээшлүүлхэд зайлшгүй шаардлагатай энэхүү санхүү технологийн нарийн төвөгтэй салбарын технологи ба нэр томъёоны үндэс суурийг тодорхойлоно. Тухайлбал
- Дижитал зоос гэж юу вэ? (арилжаачид, олборлогчид coin буюу зоос гэдэг)
- Дижитал токен (жетон) гэж юу вэ?
эдгээр нь хоорондоо ямар ялгаатай вэ юунд зориулагдсан бэ зэрэг тодорхой ойлголттой болох шаардлага зайлшгүй байна.
- Мөн шинэ тутам үүсч, зах зээлд нэвтэрч буй цахим хөрөнгүүдийн хувьд уламжлалт үнэлгээний аргачлалуудыг ашиглаж болох уу?
- Хүн бүрийн ярианы сэдэв болоод буй блокчэйн гэж юу вэ? Алтнаас үнэтэй байгаа Биткойн гэж юу вэ? үнэлэх боломжтой эд үү гээд л асуултууд ар араасаа хөвөрсөөр л байна.
Эдгээрт хариулт олох зорилгоор миний бие сэтгүүл дээрээс /journal of business valuation 2019/ өөрийн уншиж судалсан багахан зүйлээ эмхэтгэн хүргэж байна.
Танилцуулга
Ирээдүйн мөнгө гэгдэх крифто хөрөнгийн талаар ойлгохын тулд юун түрүүнд блокчэйн технологийн талаар мэдэх зайлшгүй шаардлагатай. Хийсвэр мөнгө буюу биткойн/bitcoin/ гэдэг үгийг сонссон боловч, биткойны суурь технологи болох блокчэйний талаар сайн мэдэхгүй хүмүүс олон болов уу. Блокчэйн нь хаш /hash/ функц болон цахим гарын үсэг зэрэг веб хөгжүүлэлтэд ашиглагддаг ердийн, бидэнд ойр технологи дээр суурилсан байдаг. Энгийнээр тайлбарлавал 2008 онд Сатоши Накамото гэх этгээдийн /хэн юу болох нь одоо ч тодорхойгүй/ бичсэн ”Хийсвэр мөнгө биткойн”-ий тухай эрдэм шинжилгээний өгүүллээс эхэлнэ. Энэ өгүүлэлд Сатоши Накамото банк санхүүгийн байгууллага шиг итгэж болох зууч байхгүй байсан ч, мөнгийг өөрийн дураар чөлөөтэй шилжүүлэхэд шаардлагатай технологи болон тэдгээрийг нэгтгэсэн мөнгө илгээх системийг санал болгосон байгаа юм. Өөрөөр хэлбэл банк санхүүгийн байгууллагад баахан шимтгэл төлж шилжүүлэг хийхээс залхсан юм шиг байгаан. Бас нэмээд хэлхэд энэ нөхөр Биткойныг анх үүсгэчихээд 21 сая ширхэг биткойны нилээдгүй хэсгийг пентиум 4 компьютерээр өөрөө олборлоод алга болцон гэж байгаа. Блокчэйн технологийн хувьд тухайлбал хоёр этгээдийн хувьд гуравдагч этгээдгүйгээр хэрхэн баталгаажуулалт хийх вэ? хэн баталгаажуулах вэ?, гүйлгээ хийгдэж байхад интернет тасарвал яах вэ?, нэг нь булхайцвал яах вэ? гээд бүгдийг нэг дор шийдээд өгцөн өнөөдрийн хувьд бараг л төгс технологи тул интернетээр дүүрэн мэдээлэл байгаа.
Сэтгүүлд өгүүлснээр крифто хөрөнгийн ангилалыг дараах байдлаар хуваасан байна. Үүнд:
- Дижитал зооснууд нь /криптовалют/ гол төлөв мөнгөний шинж чанарыг агуулсан бараа таваар солилцох зориулалт бүхий байдаг. /жишээлбэл манайд ARD coin, дэлхийд XRP, XVG зэрэг койнууд аль хэдийн төлбөр тооцоонд хэрэглэгдээд эхэлсэн маш хурдан, маш бага шимтгэлтэй/
- Тодорхой зориулалт бүхий жетон / цахилгаан, усны төлбөр төлөх зориулалттай гээд янз бүрийн жетон байдаг/
- Крипто хөрөнгүүд нь олон янзын хэмжээсээр ангилагдах, олон тооны онцлог шинж чанартай байдаг бөгөөд ихэнхдээ хоорондоо давхцаж байдаг тул тодорхой крипто хөрөнгүүдийг бүлэглэн ангилах нь үнэлэхээсээ хэцүү байх.
Мөн ангилал нь тодорхойгүй эрлийз хэлбэрийн зүйлүүд ч байна. Эдгээрийг нэгтгээд нэг хүснэгтээр илэрхийлсэн байгааг доор орууллаа.
Крифто хөрөнгийн үнэлгээний аргачлал
Крифто хөрөнгийн хувьд нилээдгүй олон төрлийн үнэлгээний аргачлал байдаг боловч бидний нийтлэг ашигладаг үндсэн 3 төрлийн үнэлгээний аргачлалтай адилтгаж дараах 3 аргыг сэтгүүлд дэлгэрүүлж тайлбарласан байна. Үүнд:
- Үйлдвэрлэлийн өртөг /өртгийн хандлага/
- Солилцооны тэгшитгэл /орлогын хандлага/
- Гүйлгээний харьцааг тодорхойлох Сүлжээний үнэ цэнэ /зах зээлийн хандлага/ байна.
Жич: Крифто хөрөнгө нь Оюуны өмчтэй зарим талаараа нилээдгүй адил байгааг дурьдсан байна. Жишээлбэл: Оюуны өмч нь “эдийн засгийн шинж чанаараа биет бус хөрөнгө гэж тодорхойлогддог ОУҮС 210, 220. Энэ нь физик шинж чанартай биш боловч өмчлөгчдөө эрх, эдийн засгийн үр өгөөжийг өгдөг. Эдгээр чанарууд нь крифто хөрөнгүүдэд ижил чанартай. Үнэлгээний уламжлалт арга хандлага ба Крифто хөрөнгийн үнэлгээний аргачлалын харьцуулалтыг доор харуулав.