АНУ-аас автомашин импортлон авах гэж байгаа бол ослын үнэлгээний мэдээллийг нь сайтар шалгаарай

CARFAX ослын үнэлгээний тайлан

CARFAX бол тээврийн хэрэгслийн түүхэн мэдээллийг гаргаж өгдөг дэлхийн зах зээлд тэргүүлэгч мэдээллийн сан юм. 30 гаруй жилийн турш CARFAX тээврийн хэрэгслийн түүхийн тайлан нь хэдэн арван мянган иргэн, автомашины компаниуд, даатгалын байгууллагуудад автомашины хохирлын үнэлгээ, ослын түүхэн мэдээллийг шуурхай өгдөг, арилжааны шилдэг сонголтыг хийхэд тусалдаг томоохон мэдээллийн сан болсон байна. Та CARFAX аас худалдан авах гэж буй автомашины арлын дугаараар хайлт хийж даатгалын хохирлын мэдээлэл, ослын түүхэн мэдээллийг бага хэмжээний төлбөр төлж авснаар өөрсдийгөө залилан мэхлэлтээс хамгаална. Манай улсад мөн адил www.smartcar.mn -ий хамт олон ижил үйлчилгээ нэвтрүүлээд байна.

дуудлагын авто үнэлгээ