АВТОМАШИН ТЕХНИКТ ОСЛЫН УЛМААС ҮҮССЭН ЭВДРЭЛ, ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ

НЭГ. АРГАЧЛАЛЫН ЗОРИЛГО НЬ:

Үйлдэл, эс үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл, автомашин механизмд учирсан гэм хорын хэмжээг захиалагчийн хүсэл сонирхолд нийцүүлэн, хараат бусаар тогтооход оршино.

Автомашин, техникт учирсан эвдрэл хохирлын хэмжээг үнэлгээний зорилго, шинж чанараас хамааруулан дараах сууриудаар тодорхойлно. Үүнд:

  • Эд хөрөнгийн хохирлын хэмжээ гэж гэмт үйлдэл, эс үйлдлийн улмаас эд хөрөнгөнд учирсан хохирлын хэмжээ юм. Тухайн эд хөрөнгийг шинээр олж бэлтгэх /бий болгох/ зардлаас элэгдэл /өмнө ашиглагдаж өртгөө нөхсөн хэсэг/-ийг хассан дүн.
  • Эд хөрөнгийн хохирлыг арилгах зардлын хэмжээ гэж гэмт үйлдэл, эс үйлдлийн улмаас эд хөрөнгөнд учирсан гэмтлийг арилгаж, өмнөхи төрхөнд нь буцаан оруулахад шаардах мөнгөн дүн.  
  • Нийт эд хөрөнгийн хохирлын хэмжээ гэж үйлдэл, эс үйлдлийн улмаас эд хөрөнгөнд учирсан хохирлыг арилгах зардал, гэм хор /алдагдсан орлого/ бусад шууд бус хохирол зэргийн нийлбэр.
  • Бусад шууд бус хохирол гэж захиалагчийн хүсэлтээр үнэлгээний хамрах хүрээнд тусгасны дагуу хохирол үнэлэгчийн тооцож тогтоосон үндэслэл бүхий санал

ХОЁР.            ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНД БАРИМТЛАХ ЗАРЧИМ, ХЭРЭГЛЭХ АРГА

2.1 Автомашин, техникийн эвдрэл хохирлын үнэлгээнд баримтлах зарчим

  • Хохирлын хэмжээ хязгаартай, бодитой, үнэн зөв байх;
  • Тогтоосон хохирлын дүн нь хохирогчид алдагдалгүй,  ашиггүй байх;

2.2 Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээнд хэрэглэх арга

Хохирлын үнэлгээнд голдуу зардлын хандлагын нийлбэрийн аргыг хэрэглэнэ.  Автомашин, техникийг бүрдүүлж байгаа эд анги, хэсэг тус бүрт тохирох аргыг дор жагсаасан дарааллын дагуу сонгон хэрэглэх бөгөөд нийт хохирлын хэмжээг арга тус бүрээр тооцсон хохирлуудын нийлбэрээр тодорхойлно. Үүнд:

  • Солих эд анги, сэлбэг хэрэгсэл “С”
    • Зах зээлийн хандлагын жиших ажил гүйлгээний арга
    • Нийтэд арилжаалагддаг жиших зүйлсийн арга
  • Эд анги, сэлбэг хэрэгсэлийг засварлах “З”
    • Засварлах ажлын хөлс
    • Туслах материал
  • Солих эд анги, сэлбэг хэрэгсэл, зассан эд анги, сэлбэг хэрэгсэлийг угсарч,  суурилуулах зардал “УС”
  • Эд ангийг будах зардал, будгийн үнэ “Б”
  • Шалгах, хэмжих, тохируулах, баталгаат үйлчилгээний зардал  “ШБ”

Автомашин техникт учирсан хохирлын хэмжээг дараах томъёогоор тодорхойлно.

ХХ-  хохирлын хэмжээ
С-  солих эд анги, сэлбэг хэрэгсэл
ХХ=С+З+УС+Б+ШБЗ-  эд анги, сэлбэг хэрэгсэлийг засварлах зардал
УС- угсарч суурилуулах Б – Эд ангийг будах ажлын хөлс, будгийн үнэ
ШБ- шалган баталгаажуулах

ГУРАВ.         АВТОМАШИН ТЕХНИКТ УЧИРСАН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ.

  • Автомашин техникт ослын улмаас үүссэн эвдрэл хохирлын үнэлгээг дараах дарааллаар хийнэ. Үүнд:Үнэлгээний зорилго, хохирол үнэлгээний суурь тодорхойлох,Үнэлгээний ажлын гэрээг хийж, үнэлгээний цар хүрээг тодорхойлох,Автомашин, техникт үзлэг хийх, зураг авах, мэдээлэл цуглуулах,Автомашин техникийн үнэлгээ хийх үеийн зургийг авахдаа ерөнхий, нарийвчилсан 3-н төрхөөр зүүн урд, баруун урд, зүүн хойд, баруун хойд талаас нь улсын дугаарыг тодорхой харагдахаар авах, Улсын дугааргүй бол арлын дугаарыг тэмдэглэх,Эвдэрсэн эд анги бүрийн зургийг бүтэн оруулж, ойртуулж зураг дарнаЭвдэрсэн эд ангиуд нь хуучин гэмтэлтэй эсэх, үүссэн гэмтэл нь тухайн ослоос болсон эсэхийг сайтар нягталж, тэмдэглэнэ.Тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг тодорхойлох.

Ижил марк загвар, он, чанар байдалын хувьд төсөөтэй автомашины зах зээлийн үнийн дундажийг харгалзах бөгөөд уг машины бодит байдалд үндэслэнэ.

Олдоц ховор ТХ-ийн зах зээлийн үнийг тогтоох:

Монгол оронд ховор байдаг автомашин бол дараах томъёогоор тогтооно.

ОҮ- Орлох үнэ
ҮҮ- Үйлдвэрийн үнэ
ОҮ=ҮҮ+ТЗ+ГТ+ОТТЗ- тээврийн зардал
ГТ- гаалийн татвар
ОТ-  Онцгой татвар

Хуучин автомашин бол биет элэгдлийг хасаж тооцно, эсвэл хуучин сэлбэгийн жиших үнээр /ҮҮ/ тооцно

  • Тээврийн хэрэгслийн бодит байдлыг шинжлэх

Эвдэрсэн сэлбэг, эд ангийг нэг бүрчлэн үзэж, солих, засахыг тогтооно. 

  • Солих сэлбэг эд ангийг эд анги, сэлбэг нэг бүрийн бодит байдалтай дүйцүүлэн  зах зээлийн үнээр тодорхойлно.
  • Засах эд анги сэлбэг нэг бүрийн эвдрэлийн хэмжээг бага, дунд, их гэж ангилан үнэлнэ.
    • Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт.
      • Оношлогооны дүгнэлт дараах шаардлагыг хангасан байна.
        • Автомашин техникийн марк загвар, улсын дугаар, арлын дугаар бичсэн байна
        • Оношилгооны дүгнэлтэнд эвдрэл, гэмтлийн шалтгаан, эвдэрсэн эд ангиуд, гэмтлийн хэмжээг бичих
        • Дүгнэлт гаргасан эрх бүхий хүний гарын үсэг болон хувийн тэмдэг, эсвэл хуулийн этгээдийн регистртэй тэмдэг дарсан байх

Жич: Гэмтээгүй нь илэрхий эд ангийг оношилгооны дүгнэлтэнд оруулсан бол оношилгооны дүгнэлтээс бүхэлд нь татгалзана.

  • Тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ хийхэд ашиглах арга аргачлал
    • Сэргээн засварлалтын өртгийн арга
      • Тухайн эд ангийг засварлахад гарах шууд зардал
      • Засварласан эд ангийг тайлж, угсрах, будах зардал.
    • Үнэ цэнийн бууралтын арга
      • Сэлбэг, эд ангиуд нь цаашид ашиглагдаж, хэрэгцээ хангах  боломжтой боловч, үл засварлагдах гэмтэлтэй бол түүний улмаас үүссэн үнэ цэнийн бууралт.
    • Орлуулалтын өртгийн арга
      • Эвдэрсэн сэлбэг, эд ангийг орлох хүчин чадлыг бий болгох өртөг
      • Солих эд ангийг тайлж, угсрах, будах зардал.
    • Хохирлын үнэлгээг хийх
      • Автомашин техникийн хохирлын хэмжээг энэ аргачлалын 3.3-д заасан аргуудаар хийсэн сэлбэг, эд ангиудын үнэлгээний дүнгүүдийн нийлбэрээр тодорхойлно.
      • МУ-ын дээд шүүхийн 2006 оны 05 сарын 29-ний өдрийн 27 тоот тогтоолын дагуу шууд ба шууд бус зардлын хэмжээг ялгаж тооцно.
        • Шууд зардалд Сэлбэг хэрэгслийн үнэ, засварлах зардлыг,
        • Шууд бус зардалд будах, угсарч суурилуулах, оношлогоо дүгнэлт гаргуулах, шалгаж, тохируулах зардлыг тус тус оруулна.
      • Засварлах зардал, ажлын хөлсийг тооцохдоо хавсралт 4-10 -ийг ашиглана.
    • Үнэлгээ хийхэд анхаарах зүйлс
  • Зөвхөн тухайн осолд хамаатай хэсгийг үнэлнэ, осолд хамааралтай гэмтэл нь хуучин гэмтэлтэй байсан бол хохирлыг бууруулж тооцно.
  • Дугуй дээр мөргөлт ногдсон бол дугуйг тайлж агрегат эд ангиудыг үзэх
  • Нүдээр үзээд мэдэгдэхгүй байгаа болон далд эд ангиудыг оношлуулах шаардлага тавих
  • Гэмтэл тодорхойгүй байгаа эд ангиудыг оношлуулах шаардлага тавих
  • Солих, засах эд ангиудыг тодорхойлох
    • Үйлдвэрлэгдсэнээс хойш буюу дистрибьютерээр худалдаалагдсанаас хойш 1 жилээс илүү болсон бол засварлагдах боломжтой эд ангиудыг засварлахаар тооцно.
    • Засварлах өртөг нь солих өртөгөөс илүү бол солихоор тооцно.
  • Сэлбэгийн үнийг тооцохдоо:
    • Үйлдвэр, загвар, үйлдвэрлэгдсэн он, өнгө, үзэмж байдал зэргийг харгалзан хуучин задалсан машины сэлбэгийн үнийг баримтлана.
    • Энэ нь хуучин машинд шинэ сэлбэгийн үнээр тооцохгүй гэсэн утгатай бөгөөд уг хөрөнгө Ашиглалтын болон Эдийн засгийн элэгдэлд орсон гэсэн утгатай болно.
  • Элэгдэл тооцох
  • Биет элэгдэл

МУ-ын дээд шүүхийн 2006 оны 5 сарын 29-ний өдрийн 27 тоот тогтоолын дагуу Автомашин техникийн сэлбэг хэрэгслийг түүний ашиглагдсан хугацааг харгалзан элэгдлийг хасаж тооцно.

Сэлбэг эд ангийн 1 жилд ногдох элэгдлийг тооцохдоо (Нөхөн сэргээх өртөг-Үлдэх өртөг)/Ашиглалтын хугацаа

Үндсэн эд ангиуд 10 жил /ашиглалтын нормативт хугацаа/

Элэгдэлд хурдан ордог эд ангиуд жишээ нь: дугуй, аккумулятор, амортизатор г.м /дундажаар 2-3 жил/ эд ангиудыг 3 хүртэлх жилээр тооцож элэгдүүлнэ.

/Үндсэн эд ангиудын элэгдэл тооцох хувийг хавсралт 2-р үзүүлэв./

  • Буруу ашиглалтын элэгдэл буюу үйл ажиллагааны элэгдэл

/хуучин гэмтэлийг засварлахад шаардагдах нэмэлт зардал/

Үнэлж буй эд анги хуучин гэмтэлтэй бол /тухайн осолд хамаагүй/ хуучин гэмтлийг засварлах зардлыг хэмжээгээр хохирлыг бууруулж тооцно.

  • Автомашин техникийг ангилах

Автомашин техникийг хавсралт-3 т заасны дагуу ангилна.

  • Үзлэгийн тэмдэглэл хөтлөх

Эвдэрсэн эд ангиудын талаар дэлгэрэнгүй тайлбар бичнэ, гэмтсэн эсэх нь тодорхойгүй эд ангиудыг оношилгоо хийх шаардлагатай бол заавал дурьдана, Урьдчилан дурьдаагүй бол нэмэлтээр үнэлгээ хийхийг хориглоно.

  • Эд ангиудын нэршил

Автомашин техникийн эд ангиудыг хавсралт-1т заасны дагуу нэрлэж тэмдэглэнэ.

  • Тайланд тавигдах шаардлага.
  • Хөрөнгийн үнэлгээний тухай хуулинд заасан тайлангийн шаардлагууд
  • Эрүүгийн хуулийн 21.4-д заасан шинжээчийн эрх үүргийг сануулсан заалт
  • МУ-ын дээд шүүхийн 2006 оны 5 сарын 29-ний өдрийн 27 тоот тогтоолын дагуу үнэлгээний тайлангийн шууд зардалд Сэлбэг хэрэгслийн үнэ, засварлах зардлыг, шууд бус зардалд будах, эд ангийг угсарч суурилуулах зардлыг оруулж тооцно.
  • Хохирлын үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээчин гарын үсгээ зурж хувийн тэмдэгээ дарна.
  • Хүчинтэй хугацаа нь дууссан үнэлгээчний хувийн тэмдэг дарахгүй байх.
Автомашины хохирлын үнэлгээ

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг эндээс уншиж болно.