Бидний тухай

“ВИННЭР ВЭЙ” ХХК нь 2015 оноос эхлэн хөрөнгө, даатгалын хохирол үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба өнөөг хүртэл тасралгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Бид ААН байгууллагууд болон иргэний хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлтийн дагуу үнэлгээний ажил гүйцэтгэх, НШШГГ-ын захиалгат үнэлгээний ажлууд, Замын цагдаагийн газрын шинжээчээр, Цагдаагийн газрын үнэлгээний ажлууд, Даатгалын хохирлын үнэлгээ, Авто машины хохирлын үнэлгээний ажлуудыг Монгол улсын хөрөнгийн үнэлгээний тухай хууль Үнэлгээний олон улсын стандартын дагуу мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж байна.

Эрхэм зорилго

“Шударга ёс, мэргэшсэн үнэлгээчний ёс зүйг эрхэмлэн, олон улсын жишигт нийцсэн даатгалын хохирол, хөрөнгийн үнэлгээний цогц үйлчилгээг хүргэх замаар өөрийн байр суурийг бэхжүүлж, Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах”

Алсын хараа

Бид хүчирхэг менежмент, чадварлаг багт суурилсан бүх төрлийн хөрөнгө үнэлгээний цогц шийдлүүдийг зах зээлд нийлүүлэх замаар бусдад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний байгууллага болно.

Үнэт зүйлс

  • Манай бизнесийн түүхийг хамтдаа бичилцэж буй бидний үнэт зүйл болох эрхэм харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн шуурхай, найдвартай үйлчилгээг үзүүлж урт хугацаанд хамтран ажиллана.
  • Мэргэшсэн, туршлагатай, чадварлаг боловсон хүчин нь компанийн үнэт зүйл бөгөөд тэдгээрийг ажлын таатай орчин, өрсөлдөхүйц цалин хангамж, урамшууллын зохистой бодлогын хүрээнд тогтвор суурьшилтай ажиллуулахыг бид эрмэлздэг.

Бид хууль ёсыг дээдлэн сахигч байна. Бид хуулийн хүрээнд бизнесийн болон мэргэжлийн ёс зүйг баримталж ажиллана.

Тусгай зөвшөөрөл, гэрчилгээ

  • Сангийн яамнаас олгогдсон 2014 оны 245-р тоот тушаалаар олгогдсон 14120060 тоот хөрөнгө үнэлгээний тусгай зөвшөөрөл.
  • Сангийн яамнаас олгогдсон 2014 оны 245-р тоот тушаалаар олгогдсон 14120062 тоот хөрөнгө үнэлгээний тусгай зөвшөөрөл.
  • Санхүүгийн Зохицуулах Хорооны 2015 оны 436-р тогтоолоор олгогдсон 233/26 тоот даатгалын хохиролын үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл.
  • Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хохирол үнэлэгчдийн холбооноос хамтран зохион байгуулсан хохирол үнэлэгчийн сургалтын 15287606 тоот гэрчилгээ
  • Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хохирол үнэлэгчдийн холбооноос хамтран зохион байгуулсан хохирол үнэлэгчийн сургалтын 15186105 тоот гэрчилгээ
  • Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хохирол үнэлэгчдийн холбооноос хамтран зохион байгуулсан хохирол үнэлэгчийн сургалтын 15127603 тоот гэрчилгээ
  • Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн хөрөнгийн үнэлгээний сургалтанын гэрчилгээ.

ТА ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭХЭЭР ШИЙДВЭЛ