Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоосон нь хэрэгжиж эхэллээЗасгийн газрын 2018 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал”-ын 13.1-т “Газрын эдийн засгийн үнэлгээний зургийг газрын үнэлгээний тойргоор 5 жил тутам, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлээр 3 жил тутам хийнэ” хэмээн заасан байдаг.
Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.” гэж тусгасан байдаг. Дээрх хууль, тогтоолуудад заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” тогтоолыг баталсан нь энэ оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.Энэхүү тогтоолоор нийслэл хотын газар үнэлгээний 16 бүсэд хувааж, зааг хязгааруудыг нь тогтоожээ.